IQ -оюун ухаанаа хөгжүүлцгээе.
Сонгодог IQ тест
Энэ тест нь таны хараа-орон зайн, логикийн, үгэн, асуудлыг шийдэх гэсэн дөрвөн үндсэн төрөлд таны “оюун ухааны булчин” хэрхэн хүчтэй ажиллан нийлбэртэй оюуны хэр чадвартай байгааг олж харахад зориулагдсан юм. Энэ нь таны үгийн төсөөг хэрхэн шинжлэх, тоо ба үгтэй даалгаврыг яаж бодох, логик түвэгтэй бодлогуудыг шийдэх, орон зайн харьцааг олж харах чадварыг шалгана. Зарим даалгаврууд хэд хэдэн чадвар болон дадал дүйг нэгэн зэрэг шалгадаг ба бүгд таны баримт болон өгөгдлүүдийг хэрхэн сайн санаж байгааг тогтоох боломж олгоно. Түүнээс гадна бид таны сэтгэлгээний уян хатан байдлыг шалгах зорилгоор хэд хэдэн энгийн бус даалгаврыг оруулсан байгаа. Бид насанд хүрэгчдэд зориулсан нилээд олон тестүүд гаргасан ба энэхүү тест нь тэдгээрээс сонгогдож, амжиллттай хэрэглэгдэж байгаа тест юм.
Хүүхдийн IQ тест 1-8 ангийн, оюуны хөгжлийн насан дээр байгаа хүүхэд багачуудын IQ-г тогтоож, зөв чиг баримжаа олж авахад энэхүү тест зориулагдсан.
Хараа-орон зайн, логикийн, үгэн, асуудлыг шийдэх гэсэн дөрвөн үндсэн төрөлд хүүхдийн “оюун ухааны булчин” хэрхэн хүчтэй ажиллан нийлбэртэй оюуны хэр чадвартай байгааг энэ тест хэлж өгнө. Бусад стандарт тестүүдийг бодвол хүүхдийн IQ тест нь анги бүрээрээ ялгаатай бөгөөд анги өгсөх тусам даалгавар, бодлогууд хүндэрнэ. Тиймээс өөрийн суралцаж байгаа ангийн тестийг сонгоорой. Жишээлбэл Хулантай насаар ижил хүүхдүүд 3 ангид суралцдаг ба Хулан 5 ангид суралцдаг бол Хулан 5 ангийн тест сонгоно гэсэн үг. Оюун тархины тест Аль тархи давамгай байна вэ гэдгээ мэдсэнээр суралцах арга, ажил, мэрэгжил, сонирхол, хобби, асуудалд хандах арга барилаа хөгжүүлэх төдийгүй шинэчилж болдог. Оюун тархины тест үүнд л зориулагдсан. Уураг тархины бодит хэсгүүд болон оюуны ухааны чадварууд нь тусгаар байхаасаа илүүтэй өөр өөр хоорондоо нэгэн зэрэг хоршин ажиллавал уураг тархи маш үр нөлөөтэй, маш үр ашигтай ажиллаж болохыг баталсан. Өөрийн тархиа таньж мэдэе гэвэл оюун тархины тест таньд тусална Танай хүүхэд авъяастай юу? Эцэг эх бүр л өөрийн хүүхдээ авъяас чадвартай байгаасай гэж хүсдэг. Харин энэ хүсэл нь бодит амьдралд хэр зэрэг биелдэг билээ? Английн сэтгэл судлаачдийн энэ тестээр эцэг эхчүүд маань хүүхдээ үнэхээр өндөр чадвартай авъяаслаг уу, эсвэл тийм биш үү гэдгийг мэдэж болно. “Бүх хүүхэд адилхан л ухаантай” хэмээх зөвхөн үзэл суртлын өрөөсгөл үндэслэлд автан, багагүй мөнгө зарж, чадвар нь хүрэхгүй байгаа хүүхдэд тохирохгүй хэлбэрийн хүнд сургалт явуулах нь тийм ч ухаалаг алхам биш. Эцэг эхчүүд та бүхэн тест өгсөний дараа гарч ирэх хялбар үр дүнд илүүтэйгээр дэлгэрэнгүй үр дүн болон танай хүүхдэд хандсан зөвөлгөө, тусламжинд анхаарал хандуулаарай. Логик сэтгэлгээний тест Мөнгөө хэрхэн зарцуулах, асуудлын учрыг олох, эрэгцүүлэх, тунгаах, аль зам түгжрээгүй байгаа бол гэх мэт маш олон асуудлын учрыг нь олдог таны логик сэтгэлгээ хэр байгаа бол? Та удирдах албан тушаалтан, програмист,эдийн засгийн болон санхүүгийн ажилтан ер нь хэн ч байсан гэсэн логик сэтгэлгээнийхээ түвшинг заавал мэдэх ёстой. Логик сэтгэлгээний тест үүнд л зориулагдсан юм шүү.
Визуал сэтгэлгээний тест Орон зайг мэдрэх, өнгө дүрсийн зохицолыг олох, огторгуйд төсөөлөх, үзсэн харсанаа тогтоох визуал чадварыг шалгадаг тест. Та график, дизайн, хэвлэл, сурталчилгаа болон ямар нэгэн өнгө, дүрс, хэмжээс, дизайнтай холбоотой ажил эрхлэдэг эсвэл ирээдүйд ийм ажил эрхлэхээр шийдсэн л бол өөрийгөө нэг шалгаад үзээрэй.
Авъяас чадварын тест Авъяас чадварын тест гэж юу вэ? Хүн бүхэнд маш их авъяас, чадвар байдаг ч бид үүнийгээ бараг ашигладаггүй. Сүүлийн үед манай зарим хүмүүс өөрийнхөө давуу талыг мэдэж, түүндээ түшиглэж амжилт бүтээлийг бий болгож байна. Ийм хүмүүс гэвэл дуучид, жүжигчид, зарим менежерүүд, зураачид, реклам, PR, улс төрчид гэх мэтээр цааш хөврөх болно. Гэтэл дийлэнх олонхийн хувьд ихэнх тохиолдолд хийж чадах зүйлээсээ ухарцгаадаг. 2005 оноос эхлэн сурагч, оюутан, ажил эрхлэж байгаа нийт 300 гаруй хүн дээр энэ тестийг туршиж, үр дүнг боловсруулсан болно. Авъяас чадварын тест таны чадваруудыг хэмжин гаргаж түүнд анализ хийж болдгоороор шинэлэг бөгөөд онцлогтой. Тестийн үр дүн нь бодит амьдралд ойр байх бөгөөд бидний хийсэн судалгаагаар тухайн нэг оролцогчийн тестийн үр дүн ба ажил гүйцэтгэх чадварын хооронд эерэг хамаарал байгаа нь ажиглагдсан. Нээж, харж чадаагүй байгаа чадвар гэдэг бол нэг талаараа хайран боловч, нөгөө талаараа боломж, танд заяасан бурханы бэлэг гэлтэй. Эргэн тойронд маань өөрийнхөө авъяас чадварт үл тохирох, өөртөө ахадсан эсхүүл цаг өнгөрөөсөн тийм ажил мэрэгжилтэй хүмүүс олонтаа дайралддаг. Хүмүүст, ялангуяа ажил мэргэжлээ сонгох гэж байгаа залууст авъяас чадварын тест гэж юу байдаг, яагаад энэ тест чухалд тооцогдож байгааг тайлбарлан, мөн тест бөглүүлэн үр дүнг нь танилцуулах нь маш чухал юм. Хэрвээ та өөрийнхөө авъяас чадваруудаа танин мэдэж, түүнтэйгээ сайн нөхөрлөж чадвал “амжилт, бүтээл” таныг дагах болно. Авъяас чадварын тестийг өгснөөр юуны өмнө та дараах гурван гол зүйлийг мэдэж авна. Yүнд: • Танд өгөгдсөн (төрөлхийн) чадварууд, танин мэдэхүйн зарим нэг дадал дүй, өнөөг хүртлэх хугацаанд хөгжүүлж ирсэн чадваруудыг тогтоож түүнд тохирсон ажил мэргэжлийг гаргана • Илүүтэй хөгжсөн болон, зарим заяагдмал чадваруудаа тогтоож, түүнийгээ ашиглаж илүү үр дүнд хүрэх боломжтой болох • Сул, тааруу байгаа чадваруудаа тогтоож, өөрт тохирохгүй ажил мэргэжил сонгохоос зайлсхийх, сул талаа хөгжүүлэх, юуг чадахгүй байж болох талаараа илүү ихийг мэдэх Мөн дараах үр дүнгүүд бий болно. Yүнд: • зөвлөгөө авах • тесттэй ажиллаж сурах. Ийм төрлийн “тусгай” тестийн талаар ойлголттой болох • яг тесттэй ажиллаж байх үедээ өөрийнхөө зарим нэг чадварыг мэдрэх • өөрийнхөө авъяас чадваруудыг хооронд нь харьцуулах • өөрийгөө бусадтай харьцуулах • яагаад зарим нэг хүмүүс бусдаас илүү байдгийг ойлгож авах • ажил олгогч, хүний нөөцийнхний хувьд тест нь иж бүрэн оношилгоо болж чадна • тестийн дараа сэтгэл ханамж үүсэх, зугаатай байх гэх мэт Та нар өөрсдийгөө шалгаад үзээрэй.